Тохижилт үйлчилгээний компаниас төрсөн гурван алтан гадастанд монголын ард түмнээс 24 сая 277 мянган төгрөг бүхий сэтгэлийн бэлэг өгсөн. Үүнийг дуучин Нара буюу М.Нарантуяа санаачилсан бөгөөд тус мөнгөн бэлгийг гардуулсан юм. Тэгвэл гурван алтан гадастнууд маань дуучин Нара-д бэлэг өгчээ. Дуучин М.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа "Хүүшээ энэ хөөрхөн хайруудыг хараачээ.
ТҮК-н менежер та хаана байна, байгаа газар нь очоод хальт уулзаадхая гэсэн юм. Тэнд энд явна гээд бгаа газраа хэлтэл манай 3н ах ийм гоё бэлэг бэлдчихсэн зогсож байдаг байгаа.
Ямар гоё юм бэ, ёстой л өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа хүүхэд шиг баярлалаа.
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөн зүтгэдэг Банзарын Мөнхцэцэг даргатай ТҮК-н нийт ажилтан хамт олондоо шинэ оны халуун мэнд дэвшүүлж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе өө" гэсэн байна.

АДМИН








Нийгэм







