Dark Light
Нийгэм | 2021-12-30

ЗХЖШ-ын салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг өнөөдөр зохион байгуулсан байна.

Тус хуралдааныг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба удирдан явууллаа. Хуралдааны эхэнд ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга хурандаа Н.Лхагвасүрэн ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн болон ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар,  нэгтгэл, ангиудын салбар зөвлөлийн 2021 оны нэгдсэн тайлан, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.

Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч бригадын генерал С.Ганбямба энэ онд гарсан гэмт хэрэг, осол, сахилгын зөрчилд дүгнэлт хийж, ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагуудын салбар зөвлөлийн дарга нарт үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллахыг анхаарууллаа.

Ийнхүү ЗХЖШ-ын салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлсон аж.

Тус хуралдаанд ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн гишүүд болон ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар,  нэгтгэл, ангиудын салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцож, өргөтгөсөн байдлаар зохион байгуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10