Dark Light
Нийгэм | 2021-12-30

Энхийг сахиулагч аврагчдыг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирэв.

Алба хаагчдыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн хүлээн авч уулзаж, үүрэг гүйцэтгэх хугацаанд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд батлагдсан хууль, дүрэм, журам болоод үйл ажиллагааг танилцуулав. Онцгой байдлын байгууллагын 21 алба хаагч аравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10