Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ний өдөр нийт 2221 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1716 нь зөрчлийнх бол хулгайлах 1, гэр бүлийн хүчирхийллийн 97, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага ирсэн байна.
Нийт 191 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 132, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 99 зөрчил гарсан байна.

АДМИН








Нийгэм







