Түүхэнд бичигдэж үлдэх нэгэн оныг үдэж шинэ жилтэй золгох гэж буй энэхүү торгон агшинд өнгөрч байгаа 2021 онд тохиосон онцлох үйл явдуулдыг Zogii.mn эргэн сануулж байна.
1. Бид 2021 оны эхний өдрийг “Хатуу хөл хорио”-гоор угтжээ. Ийнхүү жилийн хугацаанд 3 удаагийн хатуу хөл хориог туулсан байна.

2. 2021.01.21-ний өдөр Иргэд Улсын онцгой комиссыг огцрохыг шаардаж төв талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн энэ өдөр Монгол улсын 31 дэх засгийн газар огцорч 1 сарын 27нд шинэ Засгийн газрын тэргүүнээр Л.Оюун-Эрдэнэ томилогдон ажиллаж байна.

3. Өнгөрөгч онд болсон онцлох үйл явдлын нэг "No Naadam" жагсаал байв. Халдвар авсан иргэдээ хөсөр хаялгүй, сөхөрч буй эрүүл мэндийн салбарыг наадам хийх мөнгөөрөө санүүжүүлэх хэрэгтэй хэмээн иргэд төв талбайд тайван жагсаал хийсэн. Энэ явдал нь магадгүй Монголчууд анх удаа үндэсний их баяр наадмаа тэмдэглэхгүй тулд нэгдсэн тэмцэл юм. Жагсаалын үеэр Корона вирусын халдвар авсан иргэн төв талбайн голд хэвтсэн.


4. Энэ үйл явдалын дараа буюу 2021,07,02-нд наадам хийхийг шаардсан уяачид төв талбайд "Yes naadam" морьтой жагсаалыг зохионг байгуулж үзэл бодлоо илэрхийлсэн бол Бөхчүүд төв цэнгэлдэхэд хүндэтгэл үзүүлсэн.

5. Олимпын наадамд өрсөлдөж медаль авахаар иргэншлээ сольж Монгол улсын иргэн болсон Сайед Моллай Токио 2020 зуны олимпоос жүдо бөхийн 81 кг жинд алтан медаль хүртсэн.

6. Монгол улсад техник, технологийн салбар хэрхэн хөгжиж буйг харуулах, Цахим улсад шилжих зорилготойгоор МУ-ын ЕС-ын санаачилсан Digital nation 2021 шоу энэ оны 9 сарын 21-нд болсон. Монголчууд анх удаа төрийн байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэвтрүүлсэн E-Mongolia цахим систем болон Drone үзүүлбэрийг амжилттайгаар зохион байгуулсан.

7. 2021.09.09 Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасав. Уг шийдвэрээс 6 хоногийн дараа Э.Цэндбаатар, залуучуудын холбооны төлөөлөл МБХ-ны удирдлагад өвдөг сөгдөн уучлалт гуйж, дахин нэг боломж олгохыг хүссэн. Үүнийг харгалзан үзсэний үндсэн дээр Э.Цэндбаатар болон О.Тулга нар /2021.10.03/ боксын ДАШТ-д оролцох эрхийн төлөө сорилго тулаан хийхээр болов. Гэвч Э.Цэндбаатар оролцоогүй тул Тулга Серби улсад болох ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон.

8. Харин 2021.12.24-ны өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа Оросын тамирчин Сослан Баевтай хийсэн. WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөөх энэхүү тулаанд Э.Цэндбаатар ялж аваргын бүсийн эзэн боллоо.

9. Энэ онд Токио-2020 зуны олимп болж Монголчууд анх удаа түүхэнд байгаагүй олон буюу 42 тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноороо онцлог байв.
Тэгвэл токио 2020 паралимпийн наадмаас МУГТ Э.Содномпилжээ хүндийг өргөлтийн төрлөөр алтан медалт хүртэж, дэлхийн рекордийг эвдэснээр Монголчууд дахин нэг олимпын аврагатай болсон.

АДМИН








Нийгэм







