Dark Light
Нийгэм | 2022-01-02

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин, гэр, автомашин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн зүүн талд шинээр баригдаж буй 2 давхар барилгын гадна тал шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 1-ний өдрийн 08:00 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 8 км замыг туулан 08:09 цагт очиход 15х16 метрийн хэмжээтэй 2 давхар баригдаж буй барилгын гадна талын хамгаалалтын тор шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 1-ний өдрийн 10:48 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 14 км замыг туулан 11:01 цагт очиход иргэн Ц-ийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн зүүн талд хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 1-ний өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:12 цагт очиход иргэн П-ийн 4х8 метрийн хэмжээтэй хүнсний мухлагийн баруун талын хананы хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.        

Ховд аймгийн Булган сумын Далт багийн “Буурлын хар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 403 км-т, сумын төвөөс хойд зүгт 3 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 1-ний өдрийн 16:44 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар алба хаагчид 3 км замыг туулан 16:47 цагт очиход иргэн А-ийн “Пробокс” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтантариагийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 1-ний өдрийн 18:03 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:08 цагт очиход иргэн С-ын 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 2-ны өдрийн 04:52 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 05:03 цагт очиход иргэн Б-ын 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10