Dark Light
Нийгэм | 2022-01-03

Израйл улс иргэдээ 4 дэх тунд хамруулж эхэлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн Омикрон хувилбарын талаар мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: " Дэлхийн 100 гаруй улс оронд коронавирусийн омикрон хувилбар бүртгэгдээд байна. Омикрон хувилбарыг Өмнөд Африкын Бүгд найрамдах улсын судлаачид маш богино хугацаанд нээсэн. Энэ хувилбартай холбоотойгоор халдварлах чадвар хоруу чанар, дархлаанаас сэргийлэх чанар ямар байх вэ зэрэг судалгаа шинжилгээнүүд тодорхой боллоо. Оны сүүлээр Өмнөд Африкт тохиолдлуудын тоо эрчимтэй буурч эхэлсэн. Мөн Их Британи улсад өнгөрсөн оны сүүлээр энэ оны эхээр  тохиолдлын тоо буурч эхэллээ. Өөрөөр хэлбэл нэг сар орчмын дараагаар тухайн улсуудад тохиолдын тоо буурч байна.

ӨАБНУ-д хийгдсэн судалгаа дэлхийн олон орны судлаачдын анхаарлыг татаж байна. Энэ судалгаагаар ӨАБНУ-д оны сүүлээр өрнөсөн том давалгаа нь хүндрэл, нас баралт, эмнэлэгт хэвтэлт багатай байсан. Судалгааг ӨАБНУ-ын эрдэмтэд юу гэж үзэж байна гэвэл өмнө халдвар авч өвчилж байсан хүмүүс, вакцинд хамрагдсан хүмүүст омикрон хувилбарын давалгааны үед тооцоолсноос илүү үр дүнтэйгээр хүний дархлааны систем хариу урвал өгсөн нь омикрон хувилбарын давалгааны үед хүндрэл нас баралт багатай байх үндсэн шалтгаан болсон гэдэг нь судалгаагаар нотлогдлоо. Тиймээс иргэдийн 3 дугаар тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 3 дугаар тунд хамрагдснаараа хүндрэл, нас баралтаас сэргийлэх үр дүнтэй байна. 

Мөн Омикрон хувилбар дээр гарсан мутацийн анхаарал татаж байгаа зүйл бол хүний биед нэвтрэх, халдварт өртөх эрдэл өндөр байна.  Хэдий нэвтрэх чадвар нэмэгдсэн ч нэмэлт тунгаар үүссэн дархлаа, өвчилсний дараа үүссэн дархлаа хүнийг хүндрэл нас баралтаас богино хугацаанд сэргийлж байна. Израйл зэрэг улс мөн шинэ судалгаагаа зарлалаа. Тус улсад хийгдсэн судалгаагаар нэмэлт тунгаас 3 сарын дараагаар дархлааны түвшин, үүн дотор эсрэг биеийн түвшин буурч байгааг тогтоосон байна. Тийм учраас Израйл улс эрүүл мэндийн салбарын ажилчид мөн 60-аас дээш насны иргэдээ 4 дүгээр тунд хамруулж эхэлсэн байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22