БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 20:03 цагт Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Шиннунхён метроны буудлын ойролцоо Монгол Улсын 3 иргэн бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан.
Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулсан. Цагдаагийн газрын мэдээлснээр манай улсын 8 иргэн хоорондоо маргалдсан явдал болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй, хэргийг хянан шалгаж байгаа талаар мэдэгджээ.
Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам
АДМИН








Нийгэм







