Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сумдын цагаан зээрийн тархалттай бүс нутгаас “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тандалт” хийх зорилгоор 30 цагаан зээрийг барьж цус болон шүлс, хамрын салстаас дээж авах ажлыг 2021 оны 12 дугаар сарын 27-30 –ны өдрийн хооронд аймгийн Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа, Денверийн зоолоогийн сангийн монгол дахь судалгааны хөтөлбөрийн судлаачид, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгууллаа.
Дээрх ажлыг зохион байгуулахад нийт 7 албан байгууллага, 15 техник хэрэгсэл, 25 албан хаагч ажиллаж шаардлагатай дээжийг стандартын дагуу авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүллээ.


АДМИН








Нийгэм







