Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан 2 бүлэг, 4 этгээдийн гэмт үйлдлийг илрүүлж, таслан зогсоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Гэмт этгээдүүд олон тооны бод малыг хулгайлан хээр нядалж арьс, толгой, шийрийг нууж, махны гарал үүслийг албан тушаалаа урвуулан ашиглан хуурамчаар бүрдүүлэн, худалдан борлуулсан байна. Хулгайлагдсан 2 тооны тэмээг хохирогчид хүлээлгэн өглөө. Иймд малчид та бүхэн гэмт этгээдүүдэд боломж олгохгүй байж, мал сүргээ байнгын хараа хяналттай байлгаж, сэжиг бүхий тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд малын бэлчээрээр явж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар
АДМИН








Нийгэм







