Dark Light
Нийгэм | 2022-01-04

Автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Айргийн-Үзүүр” гэдэг газар 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 2022.01.03-ны өдрийн 16:05 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 46 км зам туулан иргэн Э-ын Субару-форестер загварын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 6 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн Приус-20 загварын автомашинтай мөргөлдөж Субару-форестер загварын автомашинд зорчиж явсан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Г /46 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10