Dark Light
Нийгэм | 2022-01-04

Халдварын 488 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2022.01.04/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 488 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

Шинээр бүртгэгдсэн 488 тохиолдлын 360 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 100 зөөвөрлөгдсөн 28 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 2 хүн нас барж нийт нас баралт 1989 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2179 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3457 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 255 хүүхэд, 97 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-627

Хүндэвтэр-1340

Хүнд-186

Маш хүнд-26 хүн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10