БНХАУ-ын иргэн 46 настай эрэгтэй П-ийн гэрт бүлэглэн нэвтэрч 1.2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн хэргийн талаар ЭЦА-наас мэдээллээ.
ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Н.Золбоо: " Өчигдөр буюу 2022 оны 1 сарын 3-ны 13 цагийн үед ХУД-ын 11-р хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг тогтоож саатуулан шалгаж байна. Хэргийг газраас алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Ард иргэддээ сэрэмжлүүлэхэд их хэмжээний мөнгө биедээ авч явахгүй, хараа хяналт хамгаалалтгүй газар их хэмжээний бэлэн мөнгө хадгалахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэлээ.
Мөн эд мөрийн баримтаар гар бууг хураан авчээ.
АДМИН








Нийгэм







