Улс орны төсөв хөрөнгө хэдий хүндрэлтэй байгаа ч гал усны гамшиг зовлон, болзошгүй аюул эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах чиг үүрэгтэй Онцгой байдлын газар, алба хаагчдыг чадавхижуулахад анхаарч, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтыг 60 гаруй хувьд хүргэлээ.
Монгол Улс, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-т нисэх нэгжийг байгуулан, эхний ээлжийн гурван нисдэг тэрэгийг хүлээн авч, мэргэжлийн нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургалтад хамруулан, аврах ажиллагаанд ашиглахаар бэлтгэж эхлээд байна.
Эх сурвалж: Монгол улсын Шадар сайдын мэдээлэл
АДМИН








Нийгэм







