Dark Light
Нийгэм | 2022-01-04

ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн Япон улсад худалдаалагдаж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, HIS Mongolia компанитай хамтран ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Япон Улсын зах зээлд гаргахаар хоёр сарын өмнө санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр Нийслэлийн 20 гаруй ЖДҮҮ эрхлэгчдийн 170 гаруй бараа бүтээгдэхүүнийг www.sto-ory.com сайтад байршуулснаар, Монголын ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн Япон Улсад амжилттай худалдаалагдаж эхлээд байна.

Хэрэв ЖДҮҮ эрхлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тус сайтад байршуулахыг хүсвэл Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ болон, дүүргийн ЖДҮҮ төвүүдэд хандах, мөн HIS Mongolia ХХК-с илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ба ямар ч төлбөр, орчуулгын зардал авахгүйгээр таны борлуулалтад дэмжлэг үзүүлэх гэнэ.  Цаашид ч олон улсын зах зээлд гарах боломжийг олгосоор байх болно хэмээн Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-аас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10