ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2022.01.05/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 585 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 585 тохиолдлын 385 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 196 зөөвөрлөгдсөн 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 3 хүн нас барж нийт нас баралт 1992 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2474 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 4046 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 287 хүүхэд, 136 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-667
Хүндэвтэр-1577
Хүнд-208
Маш хүнд-22 хүн байна.

АДМИН








Нийгэм







