2021 оны 12 сарын 3-ны өдөр Онцгой байдлын алба хаагч өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан. Уг хэргийн дараа түүний эхнэр амиа алдсан үеийн бичлэгийг ил болгохыг шаардаж, суулт зарласан бол талийгаачийн ар гэрийнхэнд нь тухайн иргэний ярьсан зүйлс нь ар гэрийнхэнд хүнд тусаж байгаа талаар мэдэгдэл хийсэн. Өнөөдөр /2022.01.05/ Онцгой байдлын алба хаагч агсны эхнэр Ж.Одгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрээр: "Миний нөхөр Улиастайн уулзварын дэргэд байрладаг сурталчилгааны самбарын хулдаасыг буулгах гэж байгаад шаттайгаа гэрлийн шонгийн 10 вольтын хүчдэлтэй утсанд хүрээд тогонд цохиулж амиа алдсан. Тухайн самбарыг нөхөр маань буулгачихаад шатнаас буух гэтэл шатын дээш сунган тогийн утсанд хүргэсэн нь тэр хавийн ойр болон холын камерын бичлэгт тодорхой бичигдэн үлдсэн байдаг. Энэ явдлыг би ойрын камерын бичлэгээс үзсэн. Гэвч тэр камерыг ажилладаггүй, эвдэрсэн гэж хэлээд 12 сарын 3-наас 5-ны өдрийн хар хайрцгийг нь дотроос нь салгаж авсан байна. Гэхдээ надад тухайн үеийн ойрын камерын бичлэг байгаа. Хэрэв тэр бичлэгийг намайг олон нийтэд цацвал хэргийн нууцыг задруулсан хэргээр шоронд хийнэ гэж сүрдүүлж байна. Тэд төрийн нууцыг задруулж болохгүй гэж хэлсэн. Энэ мэтээр маш их дарамт, дайралт ирж байна. Ямартай ч би энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл явна" гэлээ.
АДМИН








Нийгэм







