Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл Мэндийн сайд С.Энхболд: "ДЭМБ омикрон хувилбарыг бүртгэж авснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ сар гаруйн хугацаанд 138 улсад тархсан байна. Зарим улсад өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол 200-400 мянгын хооронд хэлбэлзэж байна. Энэхүү хувилбар нь халдварлах чадвар маш өндөр, хурдан тархацтай байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд омикрон хувилбарын халдвараар нас барсан 104 тохиолдол бүртгэгдсэн.
Гол шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиалгах, хоолой өвдөх гэсэн шинж тэмдгүүд илэрч байгаа. Энэ нь амьсгалын дээд замын шинжүүд гэсэн үг. Томуу төст өвчинтэй адилхан шинж тэмдэгтэй явагдаж байна гэдэг эмнэлзүйн шинж тэмдгүүд гарч байна.
Манай улсын хувьд 12 сарын сүүл энэ оны эхээс тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байна. Одоогийн байдлаар нийт 690.000 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн байна.
Бид анх дэлхийд омикрон хувилбар бүртгэгдсэн цагаас эхлэн хилийн тандалтуудыг эрчимжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 11 сарын 27-ноос хойш 104 онгоц ирсэн. Нийт 10.544 зорчигч ирсэн. Эдгээр зорчигчдоос 411 тохиолдол батлагдсан байна. Энэ 411 тохиолдолд энхийг сахиулах үйл ажиллагаан оролцсон 244 албан хаагч байгаа. Эдгээр 244 албан хаагчийн 231 албан хаагчаас халдвар батлагдсан. Эдгээр тохиолдлуудын эмнэлзүйн шинж тэмдгийг давхар судлаж байна. Батлагдсан тохиолдлын 96 хувь нь хөнгөн хэлбэртэй, 4 хувь нь хүндэвтэр хэлбэртэй байна.
Олон нийтээс "Манай улсад омикрон хувилбар тарсан юм биш үү? гэсэн асуултууд их ирж байна. Манай улсад ДЭМБ-ын тусламжаар ирсэн геномын дараалал тодорхойлдог аппаратыг 12 сарын эхэнд суурилуулж эхэлсэн. Тус аппаратаар 12 сарын 20-ноос эхлэн шинжилгээ хийж эхэлсэн. Одоогийн байдлаар эцэслэгдэж шинжилгээний хариу гараагүй байна. Мөн бид энхийг сахиулах албан хаагчид болон гадаадаас ирж буй зорчигчдыг тандалтын шинжилгээ хийсэн. Тун удахгүй шинжилгээний хариунууд эцэслэгдэж гарна. Энэ нь тодорхой үе шаттай явагддаг учраас бид хүлээж байна. Мөн 10,11,12 сарын 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Өмнө нь альфа болон дельта хувилбарыг тодорхойлоход Япон улс руу явуулж баталгаажуулдаг байсан. Энэ журмаараа 100 сорьцыг 12 сарын сүүлээр өгсөн. Хариу энэ сарын сүүлээр ирнэ.
Өмнө бид PCR -аар оношлох эхний баримжаа авах боломжтой гэж зарлаж байсан. Урьдчилсэн байдлаар энхийг сахиулагчдаас S генийн алдагдал буюу S ген тодорхойлогдохгүй хэд хэдэн тохиолдлууд гарсан. Үүний дараагийн шинжилгээ заавал геномын дараалал тодорхойлдог аппаратаар баталгаажуулдаг. Энэ үйл явц хийгдэж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







