Dark Light
Нийгэм | 2022-01-05

"Регистрээс гадна 12 оронтой бүртгэлийн дугаар ашиглана"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийт иргэнд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой болсон тухай УБЕГ-аас мэдээллээ.

Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлэхгүй. Төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах юм байна.

Регистрийн дугаар нь тухай иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулдаг. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа аж. Гэхдээ регистрийн дугаарыг халахгүйг тус байгууллагаас тодотов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10