Dark Light
Нийгэм | 2022-01-05

“Улаанбаатар Их дуулга” тэмцээн 6-р сард болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2022 оны шинэ улиралд зохион байгуулах Их дуулга, Гран при тэмцээнүүдийн товыг зарлалаа.

Энэ онд ОУЖБХ-ноос 11 Их дуулга, 2 Гран при тэмцээн болно. Харин жүдо бөхийн тивийн болон бүх насны ангиллын 100 гаруй олон улсын тэмцээнийг 2022 онд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Португал улсад нэгдүгээр сарын 28-30-нд болох “Одивелаш Их дуулга” тэмцээн /30 орны 210 жүдоч/-ээр 2022 оны улирал эхэлж, 12 дугаар сард мастерс тэмцээнээр өндөрлөх бөгөөд тус тэмцээн хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна.

Цар тахлын улмаас 2 жил цуцлагдсан “Токио Их дуулга” энэ жил болох бөгөөд 6 дугаар сард Монголын нийслэл хотноо “Улаанбаатар Их дуулга” тэмцээнийг МЖБХ зохион байгуулах юм. Харин насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 7-13-нд Узбекистан улсад болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00