Dark Light
Нийгэм | 2022-01-06

Халдварын 795 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2022.01.06/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 795 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

Шинээр бүртгэгдсэн 795 тохиолдлын 564 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 212 зөөвөрлөгдсөн 19 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 2 хүн нас барж нийт нас баралт 1994 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 5352 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 360 хүүхэд, 177 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-729

Хүндэвтэр-1808

Хүнд-281

Маш хүнд-25 хүн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10