01 сарын 06-ны өдрийн Улаанбаатар - БИШКЕК - Улаанбаатар чиглэлийн нислэгийн хойшлууллаа. Энэ талаар Хүннү эйр компани : "Бишкек чиглэлийн нислэгийн агаарын зам Казахстан улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг бөгөөд тус дамжин өнгөрөх баталгаажуулах зөвшөөрлийг Казахстан улсын Иргэний нисэхийн байгууллагаас авдаг юм. Казахстан улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж улсын байгууллагуудтай холбоо тогтоож чадахгүй байгаа тул нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 01 сарын 06-ны өдрийн Бишкек чиглэлийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр авиакомпаниас шалтгаалаагүй бөгөөд нислэгтэй холбоотой мэдээллийг шуурхай хүргэх болно" гэлээ.
АДМИН








Нийгэм







