Dark Light
Нийгэм | 2022-01-06

Хөвсгөлийн 15 суманд шүлхий өвчний 18 голомт бүртгэгдээд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 15 сумын 29 багт шүлхийн 18 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 35802 толгой мал өвчилж, 15945 толгой малын шинж тэмдэг арилж, 1165 өрхийн 224305 толгой малыг дархлаажуулан, 850 өрхийн 146100 м2 талбайд халдваргүйтгэлийг хийж байна.

Тус аймгийн хэмжээнд нийт 15 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж, суурин 42 хяналтын пост, хөдөлгөөнт 34 эргүүл ажиллаж байна. Эргүүл хяналтад Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, ОБГ, ЗДТГ, ХХААГ болон холбогдох байгууллагуудын 300 орчим төрийн албан хаагч  40 авто тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10