Dark Light
Нийгэм | 2022-01-06

Захиргааны хэргийн шүүх С.Эрдэнийн хүсэлтээс татгалзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх С.Эрдэнийн хүсэлтээс татгалзлаа

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас тамга олгосон акт нь хууль бус хэмээн Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүсээд үргэлжилж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр буюу 2022.01.06-ны өдөр С.Эрдэнийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах агуулгаар гаргасан” хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх хүлээж авсангүй. 

Мөн С.Эрдэнийн өмгөөлөгч О.Баасанхүү: "Монгол ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авсангүй. Ингэснээр Ардчилсан намын тамганы шүүх хурал дахин үргэлжлэхээр боллоо" гэлээ.

Эх сурвалж: Ардчилсан нам 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10