Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 17 настай сурагч охин 21 настай найз залуудаа буудуулж нас барсан хэрэг өнгөрөгч оны аравдугаар сарын 31-нд Өвөрхангай аймагт болсон.
Талийгаач охины цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан тухай эх сурвалж мэдээллээ. Охин тархиндаа буудуулснаас амиа алдсан нь тогтоогджээ.
Түүнчлэн хэргийн газраас хураан авсан буунаас охины найз залуу гэх Б-ийн хурууны хээ олдсон байна. Харин талийгаач охины хурууны хээ олдоогүй бөгөөд буунд хүрээгүй гэсэн дүгнэлт гарсан.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан тул Өвөрхангай аймгийн прокурорт шилжүүлэхээр болжээ.
АДМИН








Нийгэм







