Dark Light
Нийгэм | 2022-01-07

Түлшний үйлдвэрт гарсан галд 2 хүн өртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дүгээр хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х12 метр,  60х12 метрийн хэмжээтэй нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 6-ны өдрийн 05:06 цагт хүлээн авсан. Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртөж шатлага тархан дэлгэрсэнийг 06:19 цагт тархалтыг зогсоож 5  /18, 26, 30, 14, 29/ ангийн 19 автомашин, 56 алба хаагч 5 цаг 23 минут ажиллаж гал түймрийг 10:28 цагт бүрэн унтраасан. Гал түймрээс шатлагад өртсөн обьектын зүүн талд байрлах 2 дугаар үйлдвэр, бутлуурын цех зэргийг авран хамгаалсан. Гал түймрийн улмаас иргэн Х / 53 настай, эрэгтэй/ хөлөндөө зөөлөн эдийн гэмтэл авсан, иргэн П /31 настай, эрэгтэй/ гар, нуруу, амьсгалын зам тус тус түлэгдсэн байсныг НЯТТ-д хүлээлгэн өгсөн. Гал түймэрт өртсөн барилгын хийц бүтээц нь сендвич / хөөсөн дүүргэгчтэй полистроль хавтан / хялбар авалцан асах материалаар хийгдсэн тул гал түймэр богино хугацаанд хурдан тархан дэлгэрэхэд нөлөөлсөн байна. Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймрийг тархан дэлгэрүүлээгүй. Үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10