ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2022.01.07/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 773 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 773 тохиолдлын 597 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 143 зөөвөрлөгдсөн 33 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 1 хүн нас барж нийт нас баралт 1995 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 6737 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 415 хүүхэд, 201 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-725
Хүндэвтэр-1994
Хүнд-463
Маш хүнд-25 хүн байна.

АДМИН








Нийгэм







