Dark Light
Нийгэм | 2022-01-07

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэмж олгож буй дэмжлэгийг үргэлжлүүл"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тус форумаас Монгол улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа аж. Уг шаардлагад:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум нь төрийн бодлого үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хүний эрхэд суурилсан хандлагаар тусгуулж, хэрэгжилтийг хангахад нь нэгдмэл зохион байгуулалттайгаар хамтран ажиллах зорилго бүхий ХБХ-ний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-дын сүлжээ юм.

Засгийн газрын 2020.05.06/-ийн хуралдаанаар УИХ-аас баталсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд цар тахлйн үед эдийн засгийг дэмжих хоёрдахь багц арга хэмжээнд тусгагдсан хүүхэд, эмзэг бүлгийн иргэд, бага орлоготой өрхийг амжиргааг дэмжих зорилшоор авч хэрэгжүүлсээн хөгжлифйн бэрхшээлтэй иргэнд сардаа  188 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авч буйн 100 мянган төгрөгөөр нэмж 288 мянга болгосон байдаг.

Энэ хуралдаанаар мөн тусгагдан гарсан заалтуудаас зарим нь үргэлжлүүлэн долдугаар сар хүртэл сунгасан боловч хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүрч буй дэмжлэгийг зогсоожээ.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хил хаагдаж бараа бүтээгдэхүүний үнэ 30-50 хувиар нэмэгдсэн энэ цаг үед төрийн дэмждэг зайлшгүй шаардлагатай иргэдэд ийнхүү хандаж байгааг эсэргүүцэн дараах шаардлагыг хүргүүлж байна.

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуудь хэрэгжих хугацаанд дээрх нэмэгдлийг хэвээр үргэлжлүүлэх

2. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрөөс үзүүлж буй халамжийн тэмтгэмжийг үнийн инфляцитай уялдуудан амьжиргааны баталгаажих түвшинд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэн нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээ авах зэрэг багтжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10