Dark Light
Нийгэм | 2022-01-07

Өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манай улсын хувьд вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах хайбрид дархлаа өндөр байгаа учир тодорхой хэмжээнд эрсдэл багатай байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр онцолсон юм. 

Мөн тэрбээр, “Омикрон хувилбарын судалгаанаас үзэхэд, гэр бүлийн нэг гишүүн өвдсөн үед бусад нь өвдөх хандлагатай байгаа. Өвчилсний дараа шинж тэмдэггүй болбол 5-7 хоноод ажилдаа орохыг олон улсад зөвлөж байна.

Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр байна. Дахин халдвар авч байгаа хүмүүс халдвар авах тохиолдол улс орнуудад тав дахин нэмэгдэж байгаа.

Монгол Улс болон бусад улсад хийсэн судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой боллоо. Дельта хувилбар хатгаа болох эрсдэл өндөр байсан бол энэ хувилбарт шинж тэмдгийн эмчилгээ хийх зөвлөмжийг улс орнуудад хүргэж байна" хэмээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10