Dark Light
Нийгэм | 2022-01-07

Цаан сүргийн тоо толгой буурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой энэ жил бурсан байна. 2020 онд 3127 цаа тоологдож байсан бол жилийн эцсийн тооллогоор 2441 цаа тоологдож 28,9 хувь буюу 686 толгойгоор буурсан байна.

Жил бүрийн тооллого 12 сард болдог бөгөөд энэ үеэр цаа тайгад гарчихдаг. Тооллогын комисс тайгад бэлчээрлэж буй цааг очиж тоолоход унаа явахгүй зарим үед мориор очих боломжгүй тохиолдол гардаг гэнэ. Харин өнгөрсөн 10 сард цаан сүргийг ээмэгжүүлж цаа бүрийг нэг бүрчлэн тоолсон учраас энэ жилийн тооллого үр дүнтэй болсон байна.

Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам орон сууцны тооллогоор 189 цаатан иргэд амьдардаг судалгаа гарчээ. Үүнээс Мөрөн суманд 4, Улаан-Уул суманд 4, Рэнчинлхүмбэ суманд 2, Цагааннуурт 179 амьдардаг ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10