Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тус форумаас Монгол улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод халамжийн тэтгэмж авдаг иргэдийн зүгээс "Ковидын үед халамжийн тэтгэмж 100 мянгаар нэмэгдэх шийдвэр" зогссонтой холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн хурал хийжээ. Мөн тэдний зүгээс тавьсан шаардлагыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүлээн авсан, холбогдох байгууллагын удирдлагууд, иргэдийгээ хүлээн авч уулзлаа. Нөхцөл байдал мэдээж хүн бүрт хэцүү цаг үе байна. Бид 11дүгээр сарын 15-ны өдөр УИХ-аар төсвөө батлуулахдаа Ковидын хуулийг үргэлжлүүлнэ гэх төлөвлөгөөтэй байгаагүй. Тус хуулийг 12дугаар сарын 31-ний өдрөөр дуусна гэх төлөвлөгөөтэй улсын төсвөө батлуулсан.
Гарц шийдлийн хувьд одоогоор батлагдсан байгаа төсвөө хэрхэн илүү үр дүнтэй зарцуулах талаар ярилцлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд сан бий. Үүнийг хамтдаа сайжруулъя. 2022 онд тус санд 9,6 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна.
Энэ төсвийг илүүтэй хүртээмжтэй зарцуулахын тулд ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Иргэдийн төлөөлөлтэй ярилцаад халамж, тэтгэмж гэхээс илүү хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих тал дээр хамтран ажиллахаар боллоо.
Халамжид энэ жил 483 тэрбум төгрөг батлагдсан. Ингэхдээ 1.4 их наяд төгрөг хүүхдийн мөнгөний хэлбэрээр Сангийн сайдын багцад шилжсэн. Цар тахлын үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ зогссоны улмаас халамжийн мөнгө буурсан" гэв.
АДМИН








Нийгэм





