Dark Light
Нийгэм | 2022-01-07

"Омикроныг эрсдэлгүй давахын тулд 4-р тунг эхлүүлж байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2022 оны 1-р сарын 7-нд Эрүүл мэндийн яам коронавирусний цаг үеийн мэдээллийг өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан: "Эрдэмтдийн зөвлөл ХӨСҮТ хамтран судалгаа хийсээр байна. Вакцины дархлаа тогтоцын судалгаа гарсан.

2 тун Астразенека хийлгэсэн хүмүүст 4-5 сарын дараа эсрэг биеийн титр 30 болж буурсан байсан бол Файзераар бүүстер тун хийхэд 570 болж нэмэгдсэн. Бүүстер тунгаас 4 сарын дараа 70 гаруй болж буурсан байна.

2 тун Вероцелл хийлгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн титр 5 сарын дараа 30 болж буурсан бол Файзераар бүүстер тун хийхэд 340 болж нэмэгдсэн. Харин бүүстер тунгаас хойш 4-5 сарын дараа 110 болж буурсан байна. Энэ нь вакцин тодорхой хугацааны дараа үйлчлэл буурч байгааг харуулж байгаа тул бид олон улсын жишгээр Омикроныг эрсдэл багатай давахын тулд IV тунг эхлүүлж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10