Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам нарын нэр бүхий 26 шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,
Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож,
Н.Чимэдлхамд нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял /нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх /
-Б.Болорчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял,
-Ү.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25.000.000 төгрөгөөр торгох ял,
-Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Д.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,
-Н.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,
-Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500.000 төгрөгөөр торгох ял,
-Б.Цацралт-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож,
-М.Золтуяа, Б.Ганзориг нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөр торгох ял,
-О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,
-Г.Насандэлгэрт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ял,
-Т.Ариунаа, -Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,
-Ж.Нэргүйд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
Мөн М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ялаас чөлөөлж, Нийслэлийн прокурорын газраас Б.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр, Н.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар
АДМИН








Нийгэм




