Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,040 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралт 1,997-д хүрэв. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 511 нь хүүхэд, 246 нь жирэмсэн эх байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-809
Хүндэвтэр-2,316
Хүнд-401
Маш хүнд-21 хүн байна.
АДМИН








Нийгэм





