Dark Light
Нийгэм | 2022-01-08

нууранд живсэн автомашиныг татан гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шанадас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөс цөмөрч живсэн, зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 1 сарын 6-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Б-ын “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нууранд живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 3 метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган татлагаар холбосон бөгөөд 5 метрийн урт, 10 метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон. 1 сарын 7-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлэн ажиллаж мөн өдрийн 15:10 цагт автомашиныг нуураас татан гаргасан. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08