Dark Light
Нийгэм | 2022-01-08

Машинаа халааж байгаад гал алдан шатаажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7-р баг 1-р хэсэг Дэлгэрэх зочид буудлын урд талд Уаз фургон автомашин шатсан дуудлагаар тус газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж унтраасан.

 Шалтгаан нөхцөлийг тодруулахад машинаа ажиллуулахаар галлан халааж байхдаа гал алдсанаас болсон байна. 

Иймд хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хөдөө гадаа аль ч тохиолдолд машин техник асааж ажиллуулах, гэрийн галлагаа хийх зэрэгт сонор сэрэмжээ нэмэгдүүлж, аюулгүй байдлыг бүрэн хангахыг анхааруулж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10