Dark Light
Нийгэм | 2022-01-08

Бүртгэлийн дугаарыг гараар бичсэн зөрчлийг арилгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад аюул, осолтой байдал үүсгэж хөдөлгөөнд оролцсон жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо.

2022 оны 1 сарын 7-ны 16:30 цагт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн  уулзвар замд Зөрчлийн тухай хуулийн 14.7.11.3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцжээ. 

Зөрчлийн тухай хуулийн хуулийн 14.7.11 хэсэгт

"Улсын бүртгэлийн дугаар арилсан, бүдгэрч үзэгдэх байдал муудсан, танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заажээ. 

Жолооч та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10