Dark Light
Нийгэм | 2022-01-10

Цагаан сараар өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газраас сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх тухай уриалж байгаа. Гэсэн хэдий ч иргэд сар шинийн бэлтгэлээ хийж эхлээд байна.

Энэ жилийн хувьд Цагаан сарын баяр 2-р сарын 2-нд болно.

Тэгвэл Сар шинийн баяраар тавгийн идээнд орох гол бүтээгдэхүүнүүдийн одоогийн ханшийг хүргэе. 

Баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ одоогийн байдлаар нэг ширхэг нь  ₮3800-аас эхэлж байгаа бол хамгийн үнэтэй нь ₮4500 байна.

Еэвэн үйлдвэр болон хэмжээнээсээ хамаарч ₮10000, ₮13000, ₮14000, ₮16000, ₮18000 үнэтэй байна. 

Ааруул 1 кг нь 8000-28000 төгрөгийн хооронд зарагдаж байна.

Хорхой ааруул ₮10000, ₮12000, ₮28000, ₮24000 гэсэн үнэтэй байгаа бол том хэмжээтэй ааруулны хувьд ₮15000-₮28000-аар зарагдаж байна. 

Өрөм хэмжээнээсээ хамаарч- ₮5000-₮20000

Шар тос- 1 кг нь ₮30000

Цагаан тос- 1кг нь ₮25000 үнэтэй байна.

Сар шинийн баярын ширээний ууц үнэ ₮210,000-₮500,000 байна. Овор хэмжээ бага ууцыг 200,000-250,000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 250,000-350,000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 350,000-500,000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Үхрийн цул мах ₮15,000, ₮16,000 байгаа бол ястай нь ₮13,000,

Хонины цул мах ₮12,000 байгаа бол ястай нь ₮10,000-₮11,000-аар тус тус зарагдаж байна. 

 

 

.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00