Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү сар шинийн баяраар хөл хорио тогтоохгүй хэмээн мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор
Сар шинийн баяраар хөл хорио тогтоохгүй бол Омикрон вирусний үед өдөрт 15-20 мянган тохиолдол гарч болзошгүй гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулсан. Үүнд ямар зохицуулалт хийх вэ? гэх сэтгүүлчийн асуултанд
-Өнгөрсөн хугацаанд тогтоосон хатуу хөл хорион улмаас олон бизнесийн салбарт, иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлсөн. Иймд Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн байгаа. Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байна. Албан байгууллагуудыг сар шинийн баярыг тэмдэглэхийг, золголт хийхийг хориглосон. Гэр бүлийн гишүүд аль болох айлаар зочлохгүй байж, цомхон тэмдэглэхийг хүсэж байна гэв.
АДМИН








Нийгэм






