Төв аймгийн Лүн сумын Дэлгэрэх багийн “Цагаан хөтөл” гэдэг газар 2 автомашин мөргөлдөж 3 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 2022.01.10-ны өдрийн 22:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км зам туулан Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд гаргажээ.
Харин жолооч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн байна.
АДМИН








Нийгэм






