Dark Light
Нийгэм | 2022-01-11

Казакстанд байгаа манай улсын иргэн сураггүй болоод 7 хонож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казакстан улсын Алматыд байнгын оршин суудаг Монгол улсын иргэн (1993 онд төрсөн) Д 2022 оны нэгдүгээр сарын 4-нд сураггүй алга болжээ.

Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад "Казакстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д нь нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй гэх мэдээлэл гэр бүлийн зүгээс нь өгөөд байна.

Үүнтэй холбоотойгоор Казакстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байгаа. 

Жагсаал, цуглаанд оролцсон эсэх талаарх тодорхой мэдээлэл ирээгүй. Мөн өөр монгол улсын иргэдээс гомдол мэдээлэл одоогоор ирээгүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10