Баянхонгор аймгийн Онцгой комиссын шуурхай штаб оны эхний хурлаа 2022 оны 01-р сарын 10-нд хийлээ.
Хурлаар КоВид-19 цар тахлын нөхцөл байдал - мэргэжлийн байгууллагын санал, Шүлхий өвчний нөхцөл байдал - мэргэжлийн байгууллагын санал болон бусад асуудлыг авч хэлэлцэв.
Он гарсаар Ковид 19 халдварын тархалт нэмэгдэж 276 өвчлөл бүртгэгдэж ногоон бүс болоод байсан 19 сумын дөрвөн суманд халдвар гарчээ. Энэ хугацаанд 1091 шинжилгээ хийгдсэн бөгөөд цар тахлын шинэ давлагааны нөхцөл байдалд ажиллах нөөцийн бэлэн байдлаа хангаад байгаа тухай ЭМГ-ын дарга Н.Энхжаргал мэдээлэн олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээг идэвхжил буурах хүртэлх тодорхой хугацаанд хязгаарлах тухай саналыг танилцуулав.
Баянхонгор аймагт малын гоц халдварт Шүлхий гарснаас хойш АОК, мал эмнэлгийн байгууллага шаардлагатай арга хэмжээг зохион байгуулан ажилласнаар өвчлөл гарсан сумд ногоон бүс болоод байж. Гэтэл Жаргалант суманд нэг голомтын 27 үхэр өвчилснөөр ойрын бүсийн 8 өрхийн 10,000 бог, 2600 бод мал эрсдэлтэй байдалд ороод байгаа аж.
АОК-ын Шуурхай штабаас хэлэлцэн:
Нэмэгдэж буй КоВид 19 халдварын оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөн, тэмцээн уралдааныг 02-р сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байх,
Шүлхийн тархалтыг хумих хүрээнд шинэ үүссэн голомтын эх үүсвэрийг шуурхай тодруулж, ойролцоо зэргэлдээ сумдын малчдад нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг хүргэн сэрэмжлүүлэх, эрсдэлтэй байгаа мал сүргийг яаралтай вакцинд хамруулах, аймгийн нутаг дэвсгэрт малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон захирамжийн хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллахаар тус тус шийдвэрлэв.
АДМИН








Нийгэм






