Dark Light
Нийгэм | 2022-01-11

Азийн аваргын тэмцээнд 7 эмэгтэй боксчин оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 20-30-нд болох боксын 22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд  Монгол Улсаас 15 залуу тамирчин /эрэгтэй 8, эмэгтэй 7/ өрсөлдөнө.

Энэ сарын 3-4-нд Спортын төв ордны Боксын зааланд тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан байна.

Эх орноо төлөөлөн тивийн аваргын төлөө тулалдах тамирчдыг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 48 кг жинд О.Өнөболд, 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Б.Буяндалай, 63,5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 71 кг-д Б.Гантулга нар шалгарсан байна.

Харин эмэгтэй боксчдоос 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д М.Цэцэгдарь нар хүч үзэхээр болжээ. 

Монголын баг тамирчдыг Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх ахлах бөгөөд багийн дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нар ажиллана. Тус тэмцээнд Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Б.Атарбаяр шүүгчээр ажиллах юм байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10