Dark Light
Нийгэм | 2022-01-11

14-16 насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

14-16 насны насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж "ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ" үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч нарыг орогнуулж байсан газраас нь дайчлан баривчиллаа.

Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч, цагдаагийн ахмад А.Уугантуяа: "Иргэн Н нь 2021 оны 9 сараас эхлэн бусадтай бүлэглэн цахим орчинд зар байршуулан, ар гэрийн хараа хяналт сул, насанд хүрээгүй 14-16 насны охид эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлэн, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн мэдээлэлд Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хойшлуулашгүй ажиллагаа явуулан гэмт этгээдүүдийг дайчлан баривчилж үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд насанд хүрээгүй охид хүүхдүүдтэйгээ ярилцах, ойлголцох, мөн хүн худалдаалах гэмт хэрэг болон, бэлгийн мөлжлөгийн талаар ойлголт өгөх, цахим хэрэглээнд нь хяналт тавих шаардлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10