Dark Light
Нийгэм | 2022-01-11

Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн ажлаа хүлээлгэн өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа : "Нийслэлийн Соёл, урлагийн газар ороод 7 орчим жил болжээ. Төрийн албанд, тэр дундаа Нийслэл хэмээх их айлын нэгэн гишүүн болсондоо баяртай байдаг. Харин өнөөдөр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр албан ёсоор чөлөөлөгдөж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа аль болох ажлыг чин үнэнч, шударга, хувийн үзэл бодлоос ангид ажиллахыг эрмэлзэж хамт олонтойгоо найз, гэр бүл шиг байж ирлээ. 

Хийж хэрэгжүүлсэн ажлуудаа нэг бүрчлэн дурдана гэж юу байхав. Ямартай ч Нийслэлийн Соёл, урлагийн газрын түүхэн 80 жил (2017) дээр ажиллаж байсандаа, хотын соёлыг төлөвшүүлэх “Соёлтой БолГоё” уриалгыг санаачлан эхлүүлж байсандаа баяртай байна. Юу хийж бүтээсэн гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Анх Төрийн албанд ажиллах боломж олгосон эрхэм хүмүүст талархал илэрхийльe. 2016 оноос Су.Батболд, 2018 оноос С.Амарсайхан, 2020 оноос Д.Сумъяабазар нарын Нийслэлийн Засаг дарга нартай ажиллах боломж олдож, тухай бүрт Нийслэлийн Соёл, урлагт өөр өөрийн хувь нэмрээ оруулж, дэмжин ажиллаж байсанд талархал илэрхийльe. 

Өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж, дэмжиж, тусалж байсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, Нийслэлийн харьяа газар, агeнтлагуудын найзууддаа маш их баярлалаа.

Энэхүү хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хэзээ нэгэн цагт, хэрэгтэй газар, хэрэгтэй үeд нь гаргах боломж олдох биз ээ" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10