Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн ... дугаар байрны ... дугаар орц 1 дүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 11-ний өдрийн 21:52 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 2.5 км замыг туулан очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт иргэн Ч /9 настай, эрэгтэй/, Ч /5 настай, эрэгтэй/, И /7 настай, эмэгтэй/ нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн. Утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргажээ.
Нийгэм | 2022-01-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






