Dark Light
Нийгэм | 2022-01-12

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ өлсгөлөн зарлана"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн зүгээс 2022 оны төсвийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан 100 мянган төгрөгийг танаж, эргээд 188 мянган төгрөг болгон бууруулсантай холбогдуулан төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөл:

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол нийгмийн нэг хэсэг байсаар ч ирсэн. Байх ч болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах НҮБ-ын хүүхдийн конвенцод Монгол Улс нэгдэн орсон. Бид хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, тархины саа, саажилттай хүүхдүүдийн эцэг эхчүүд байна. Өнөөдөр манай хүүхдүүдийн Монгол Улсын эрүүл, амьд явах, аюулгүй орчноор хангагдах эрхүүд хязгаарлагдаж байна гэж үзэж байгаа учраас бид цугларсан.

Маш олон эрхийн асуудлуудыг бид хөндөж байна. Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тойрсон асуудал маш их байгаа.

Нийгмийн халамжийн үйлчилгээний тэтгэмж хангалтгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авч байгаа 188 мянган төгрөгөөр хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, уналт таталттай, гуурсаар хооллодог хүүхэд амьдрах уу гэдгийг асууя. 

Засгийн газар нааштай шийдэлд хүрэхгүй бол эцэг эхчүүд бид хүүхдүүдээ аваад гудамжинд гарцгаана. Монгол Улсын олон улсад хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж мэдээлнэ.

Бид дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгож буй нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинд хүргэх, цаашлаад хүүхдийн хэрэгцээнд уялдуулан нэмэх

Өнөөдөр олгож буй 188 мянган төгрөг наад захын хэрэгцээг ч хангаж чадахгүй байна.

Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд эцэг эхйн сарын дундаж бодит хэрэглээ: 

өдөрт 8-15 мянган төгрөг

сард 240-450 мянган төгрөг

сарын дундаж 345 мянган төгрөг

хүүхдийн живх -хоёр уут 90 мянган төгрөг

эмчилгээний зардал-сард 670 мянган төгрөг /үүнээс ч өндөр эмчилгээний зардалтай хүүхдүүд байгаа/

дархлаа дэмжих амин дэмүүд 200 мянган төгрөг

унаа, таксины зардал 180 мянган төгрөг /халамжийн сангаас жилд олгодог унааны мөнгөнөөс хасаж тооцоо гаргасан/ 

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дундаж зардалд сард нийт 1,485,000 төгрөгийн зардал болж байна.  Энэ нь улсаас олгож буй тэтгэмж зайлшгүй зарцуулах хэрэглээнийхээ 12,6 хувьтай тэнцэж байна. 

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа асран хамгаалагчид олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа хөдөлмөр нь маш хүнд хэлбэрийн хөдөлмөр учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр цалинжуулахыг бид шаардаж байна. 

Шаардлагыг хүлээн авахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлахад бэлэн байна" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10