Dark Light
Нийгэм | 2022-01-12

"Э.Одбаяр, Д.Монголхүү нарын ард Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ байгаа"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн "No naadam хөдөлгөөний залуус биднийг хангалттай доромжилсон. Д.Монголхүүг надтай зодолдуулна ч гэж ярьж байна лээ. Ийм инээдтэй зүйлээр тогломооргүй байна. Биеийн бөхөөр нэгийг, билгийн бөхөөр мянгыг гэдэг үг бий. Дараахан нь миний гэр бүлийг их оролдсон. Манай эхнэр олимпын шүүгч. Токио-2020 олимпыг шүүгээд ирсэн байгаа. Намайг фашист гэж цоллосон байсан. Фашист нөхөртэй хүнээр олимп шүүлгэж болохгүй гэж холбогдох байгууллагууд руу захиа бичсэн байна лээ. Намайг оролдож болно. Монголчуудын тусгаар тогтнол, эв эеийг оролдох эрх та бүхэнд байхгүй.

Хүн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэдгийг мэдэж байгаа ч иргэд та бүгдийн ард хэн байгааг мэддэг болсон.  Э.Одбаяраа, Д.Монголхүү та нарын ард Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ байгааг бүгд мэднэ. 

Хот айл муудалцахад холын дайсан баярладаг. Эцсийн эцэст монголын эгэл залуус хохирч, амиа алдаж, улс орон хохирдог юм. Өөрсдийнх нь хүсээд байгаа шиг  үймээн самуун болж, иргэдэд гарз тохиолоо гэхэд мөнгөтэй айлын хүүхдүүд бүгд зугтана гэдгийг та бүхэн минь ойлгооч ээ. Ийм нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулаач. Яагаад эд нар гэнэт идэвхтэй болов. Казакстаны араас гарч ирж байна. Тэнд гэнэт тийм үймээн болоогүй. Э.Одбаяр мэтийн нөхдүүд суурийг нь тавьдаг. Монголчуудын эв нэгдлийг хагаргалан бутаргах санаа, зорилготой байгаа нь илт байна" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10