Dark Light
Нийгэм | 2022-01-12

Шүлхий өвчний томоохон дэгдэлтийг зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт малын шүлхий өвчин бүртгэгдэж, аймгийн хэмжээнд томоохон хоёр голомт үүссэн. Орхон, Хонгор сумын нутагт гарсан шүлхий өвчний эсрэг хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч хэрэгжүүлсний үр дүнд бүрэн зогсоож чадсан байна. 

Тодруулбал, малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг 64 хоногийн хугацаанд бүрэн гүйцэт зогсоосныг Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллэв. Ингэснээр малын шилжилт, малчдын зорчих хөдөлгөөн хэвийн горимд шилжжээ. 

Өнгөрсөн хугацаанд шүлхийн вакцинд хамрагдах ёстой бүх малыг бүрэн хамруулсан байна. Мөн ирэх дөрөвдүгээр сард шүлхийн вакциныг дахин хийхээр төлөвлөөд буй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10