Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Тээврийн сайдтай албан уулзалт хийн хоёр улсын иргэний агаарын тээврийн салбарын талаар санал солилцсон байна.
Тус уулзалтын үеэр МИАТ ТӨХК, Аэрофлот компанийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэний дагуу МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир 2022 оны 1-р сарын 12-ны өдөр Аэрофлот компанийн Улаанбаатар хот дахь Ерөнхий төлөөлөгч Т.Г. Дубшановтай уулзан цаг үеийн нөхцөл байдал болон хоёр компанийн цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган улам өргөжүүлэх талаар санал солилцлоо.
АДМИН








Нийгэм






